Оросын далбаа барихыг хөгжөөн дэмжигчдэд хориглоогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-25 17:49:14
МОСКВА. /ТАСС/. "2018 оны өвлийн олимпийн наадмын хөгжөөн дэмжигчдэд Оросын далбаа барихыг хориглоно. Учир нь Орос улс олимпийн наадамд оролцогч улс биш" гэж Оросын телевизийн “Нэгдүгээр суваг” өнгөрсөн мягмар гарагт мэдээлж байсан юм.

Харин Оросын олимпийн хороо мэдэгдэхдээ, 2018 оны өвлийн олимпийн наадамд хөгжөөн дэмжигчдэд Оросын далбааг ашиглахыг албан ёсоор хориглоогүй гэж байсан юм.

Тэгвэл хөгжөөн дэмжигчдэд Оросын далбааг барихыг хориглоогүй гэж Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ саяхан мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ