Дизель түлшний үнэ 95 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-26 14:44:54
Увс /МОНЦАМЭ/. “НИК-Петровис” компанийн Увс аймаг дахь салбар өчигдөр дизель түлшнийхээ үнийг 95 төгрөгөөр нэмлээ. Ийнхүү литр нь 1820 төгрөгөөр худалдаалагдаж байсан дизель түлш 1915 төгрөг болж өсөөд байна.
Тус компани нь 18 сум болон аймгийн төвд 6 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор Улаангом сум дахь Чандманий салбараа түр хугацаагаар зогсоогоод байна. Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй бусад шатахуун түгээх станцууд ч гэсэн дизель түлшнийхээ үнийг 100 орчим төгрөгөөр нэмэгдүүлээд байна.
Шатахуун борлуулагчид дизель түлшний үнээ нэмэгдүүлсэн нь алслагдсан аймаг болох Увсын ард иргэдийн хувьд хүндхэн ачаа болж байна. Учир нь хот хооронд ачаа тээвэрлэгч хүнд даацын автомашинууд ихэвчлэн дизель түлшээр явдаг байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ