Нэгдүгээр сарыг дуустал ихэнх нутгаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2018-01-27 09:53:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурах аж. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48, өдөртөө 31-36, Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 23-28, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 19-24, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 12-17, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 14-19 градус хүйтэн байх урьдилсан төлөв гарсан байна.

Сарын сүүлч буюу энэ сарын 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтний эрч чангарах нь.
Б.Туул
Холбоотой мэдээ