Ирэх амралтын өдрүүдээс эхлэн автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ээлжлэн хязгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан орон нутгаас нийслэл хот, томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул НЗД-ын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны хоёрдугаар сарын 03, 04, 10, 11-ний амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Мөн амралтын өдрүүдийн бям, ням гарагуудад автомашины тэгш, сондгой дугаарыг ээлжлэн хязгаарлах хуваарийг гаргасан байна.

Ж.Батсайхан