ШШГЕГ-ын удирдах ажилтны зөвлөлгөөн эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 29-нөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд нийт 84 удирдах албан тушаалтан оролцож өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа бодлого чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэж эхлэв. Мөн зөвлөлгөөнөөр хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нарт танилцуулан, тэднийг холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлээр хангах юм. Зөвлөлгөөний төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулна гэж ШШГЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан