Долоо хоногт 3700 зөрчил илрүүлж, сануулах, тайлбарлах арга хэмжээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-30 15:09:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн долоо хоногт  замын цагдаагийн 380 гаруй алба хаагч  хот, хөдөөгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтад хяналт шалгалт хийх үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд 3700 гаруй зөрчил илрүүлэхдээ голчлон  хууль тайлбарлах, сануулах арга хэмжээ авчээ.
Гэхдээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 541 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 419 дуудлага бүртгэгдэж, нийслэлд ослын улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн бол хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон осол Өвөрхангай, Хөвсгөл аймагт гарчээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол гарсныг шалгаж байна. Мөн цагдаагийн мөрдөн байцаагч нартай хамтарсан  “Илрүүлэлт-Оргодол” шалгалтаар шүүхээс эрэн сурвалжилж байсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн 3 этгээд, тээврийн хэрэгсэл 3, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 2 гэмт хэргийг илрүүлсэн байна. ЗЦА-аас хүйтэрсэн үед ч хамаагүй  хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй төв замаар зорчих, малынхаа бэлчээрт ч унаж хэрэглэхдээ осол гаргаж амь насандаа аюул учруулах, хүндээр гэмтэж бэртэх явдалг арсаар байгааг анхааруулж байна. Цас орж, цаг агаар муудах, хүйтрэх бүрт мотоциклоор зорчихгүй байхыг хориглож, осол гэмтлээс сэргийлэхийг сануулж байгаа ч осол гаргасаар буйг дахин сануулж байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ