Төмөр замын цагдаа "тасалбар" шалгалтыг хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр дөхөхөөр галт тэргээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, зөрчил гаргах нь ч ихэсдэг байна.
Ялангуяа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор галт тэрэгний зорчих тасалбарын зохиомол хомсдол үүсгэн иргэдийг чирэгдүүлж, ашиг хонжоо хайгчид олширдог тул Төмөр зам дахь цагдаагийн газраас хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авдаг. Тиймээс Төмөр зам дахь Цагдаагийн газраас “Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж шалгалт хийж эхлээд байна гэж тус цагдаагийн газраас мэдээллээ.
Ж.Батсайхан