Галын аюулаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-31 12:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэг, Булган аймгийн Хялганат тосгоны хүүхдийн цэцэрлэг шатсан явдал гарсан. Тэгвэл энэ сарын 29-ний өдрийн 02:04 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг НОБГ-ын гал түймэр унтраах, аврах ангид ирүүлжээ.
Уг дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах  хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байжээ. Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй, дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Тиймээс харуул хамгаалалтаа сайжруулж, цахилгаан холболт, галын аюулгүй байдалдаа анхаарыг  ОБЕГ болон НОБГ-аас анхааруулж байна.


Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ