Хүүхэд харах үйлчилгээг Боловсрол, соёл, урлагийн газрын харъяанд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-02 17:09:15
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 17 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь аймгийн ГБХЗХГ-ын харъяанд байсныг Боловсрол, соёл, урлагийн газрын мэдэлд өнөөдөр шилжүүллээ.
Ингэснээр цаашид боловсролын байгууллагаас Хүүхэд харах цэгүүдийн өнөөгийн үйл ажиллагааг сайжруулах, стандарт хангуулах зэрэг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, чиг үүрэг өгч ажиллахаар болсон байна. “Өнөөдрийн байдлаар Хүүхэд харах цэгээр дамжуулан 146 хүүхэд СӨБ эзэмшиж байна. Гэхдээ зарим хүүхэд харах цэгүүдийн сургалтын орчин стандартын шаардлага хангахгүй байгаа. Иймээс энэ тал дээр манай байгууллага анхаарч ажиллана. Мөн үүнтэй холбоотой орон тооны бус СӨБ хариуцсан мэргэжилтэнг ажиллуулах шаардлага гарч байна” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л.Дашням хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ