Завханы 12 суманд 800 гаруй мянган еврогийн төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-05 13:36:52

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн 12 суманд Европын холбооны 803 мянган еврогийн санхүүжилттэй төслийг Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн танилцуулга өнөөдөр Улиастайд болж 12 сумын 150 гаруй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. 

Энэхүү төсөл нь 2018-2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Завханы 12 сумын 20 иргэний нийгмийн байгууллага, 100 төрийн байгууллагын ажилтан, 60 үйлдвэрлэгч бүлэг хамрагдаж орон нутгийн 50 бизнес эрхлэгч 150 ядуу өрх эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэх ажээ. Мөн төслийн шууд үр дүнг нийт 20 мянган хүн ам буюу 4000 өрх хүртэх юм байна. Төслөөр эхний жилдээ Завханы ИНБ-уудыг чадавхижуулах үйл ажиллагаа явуулах ба хоёр дахь жилд ИНБ болон төрийн албан хаагчдыг сургах, чадваржуулах бол гурав дахь жилд төсийн хүрээнд чадавхижсан орон нутгийн ТББ-уудын жижиг дэд төслийг дэмжин хэрэгжүүлэлт, хяналтыг орон нутгийн иргэд хийж Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага дэмжиж хамтран ажиллах юм байна. Энэхүү томоохон санхүүжилт хөрөнгө оруулалт бүхий төслөөс Завхан аймагт хүртээмжтэй, тэгш, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэний нийгмийн байгууллага болон төрийн хамтын ажиллагаа нэмэгдсэн байна. Мөн ИНБ-ууд болон орон нутгийн засаг захиргааны стратеги түншлэлийн үр дүнд өрхийн орлого төрөлжиж орон нутгийн эдийн засаг сайжирна гэсэн үр дүн хүлээгдэж байгаа талаар Завхан аймаг дахь Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ