"Мөс" гэгчийг дамлан худалдаалагчдыг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-05 16:14:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох IСЕ буюу "мөс"-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг илрүүлэн эд мөрийн баримттай дайчлан баривчиллаа.

Уг илрүүлэх ажиллагаанд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн албаны ноход чухал үүрэг гүйцэтгэжээ. Уг хэрэгт Монгол Улсын иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарыг  Эрүүгийн хуулийн 20. 7.2-т зааснаар саатуулан шалгаж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэдээллээр  2018 оны 2 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилпагаа явуулжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаагаа ч тус газраас мэдэгдлээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ