“Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аяныг зорилтот бүлэг рүү чиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-06 16:33:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. МАН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аяныг эхлүүлэхээр болжээ.

Нийгмийн халамж, анхаарал шаардлагатай тодорхой зорилтод бүлгүүд байдаг. Тэдэнд материаллаг зүйлээс илүү оюунлаг амьдрах чадвар, амьдралын дархлаа суулгах дэмжлэг хэрэгтэй гэдгийг НАМЭХ-ныхон олж харсан байна. Тиймээс сайн үйлсийн аяныг хүүхэд эмэгтэйчүүд, гэр бүл гэсэн шаталсан хэлбэрээр үндэсний хэмжээнд зохион байгуулах гэнэ.

Тус аяны нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд МАН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийх 100 сайн үйлсийн эхлэл нь энэхүү аян юм.
Д.Сарантуяа
Холбоотой мэдээ