Тэсрэх бодис их хэмжээгээр хадгалж байсан иргэдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-07 15:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд  өнгөрсөн сарын 31-ний өдөр их хэмжээний тэсрэх бодис илрүүлэн шалгаж буйгаа мэдээллээ.
Нийслэлийн Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулах гэж байгаад баригджээ. Амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсрэх бодис хууль бусаар зарж, борлуулах явдал байдгаас зарим  иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч цөөнгүй. 2015 онд Төв аймагт хоёр иргэн тэсрэх бодис хууль бусаар ашиглаж байгаад амь насаа алдсан жишээ бий. Тиймээс хууль хүчний байгууллагынхан тэсрэх бодисын хууль бус худалдаа, ашиглалтад  хяналт тавьж, мэдээлэл хүлээн авч шалгасаар байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ