Их Британи 14 хоногийн дараа Сирид цохилт өгч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-23 11:29:11

ЛОНДОН. /АА/. Сири дэх “Лалын улс”-ын байд Их Британи цохилт өгөх төлөвлөгөө хоёр долоо хоногийн дараа хэрэгжиж эхлэх магадлалтай гэж хэвлэлд мэдээлжээ.

Зэвсгийн боловсронгуй технологитой бөгөөд Франц, АНУ-тай сайн холбоотнууд байх хэрэгтэй шалтгаанаар Их Британи улс цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон нотолж буй талаар эх сурвалжуудаас иш татан Их Британийн хэд хэдэн хэвлэлд мэдээлжээ.

2014 оны 9 дүгээр сараас эхлэн Их Британи улс “Лалын улс”-д агаарын цохилт өгч эхэлсэн юм. “Лалын улс”-ын удирдлагын төв байрладаг, Сирийн хойд нутгийн Ракка хотод даалгавраа өргөжүүлэхийг Кэмерон удаан хугацаанд хүссэн юм. Уг төлөвлөгөөнд парламентын зөвшөөрөл хэрэгтэй билээ.

Кэмероны төлөвлөгөөг хангалттай төлөөлөгчид дэмжих хүртэл долоо хоногийн хугацаа өгсөн байна. “Лалын улс”-ыг дарах тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргасны дараа, уг төлөвлөгөөг батлах итгэл Кэмероны ойрын эх сурвалжуудад нэмэгдэж буй талаар тус улсын “Sunday Times” сонинд мэдээлжээ.

Агаарын цохилтоор террорист бүлэглэлийг ялж, Сирийн дайныг төгсгөл болгоно гэдэг ятгалгад автаагүй байгаагаа парламентад нөлөө бүхий Гадаад хэргийн хороо энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Пүрэв гарагт Кэмерон хариу өгч, Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд тус тусад нь ухуулга хийх төлөвтэй байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ