Хол замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал эрс өөрчлөгдөж цас орж шуурах тул ЗЦА-аас сэрэмжлүүлэг өгч байна.
Нэн ялангуяа Сэлэнгэ аймгийн бүх нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлж, хол замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Үүний дотор Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Онц шаардлагагүй бол жолооч болон зорчигчдыг хол замд гарахгүй байх, малчдыг гэр орноосоо холдохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Ж.Батсайхан