Намын үйл ажиллагаатай уялдаж ажиллахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-23 13:31:37

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Тэрбээр уулзалтын үеэр АН-ын зүгээс залуучуудынхаа байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг илэрхийлээд, цаашид намын үйл ажиллагаатай уялдаж ажиллахыг сануулсан байна. 

Мөн тэрбээр энэ долоо хоногт “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” лекцээ залуучуудад уншихаар болжээ. 

Н.Туяа  

Холбоотой мэдээ