Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-10 12:16:41
Увс /МОНЦАМЭ/. “ Ойрын өдрүүдэд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн байна. Сар шинийн өдрүүдэд хүйтний эрч чангарах бол энэ сарын 20-иос нийт нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Ингэснээр Увс нуур, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38, өдөртөө 20-25, бусад нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 6-11 градус хүйтэн болж дулаарах нь. Хяргас, Малчин, Баруунтуруун, Өндөрхангай, Тэс зэрэг сумдад 20-28 см-ын зузаан цасан бүрхүүлтэй байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ