Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсынхаа хуулийг сайтар судлахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-12 17:42:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.

Сүүлийн үед иргэд, аж ахуй нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцож, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Иймд тус Консулын газраас дээрх сэрэмжлүүлгийг гаргасан аж.
Б.Туул
 
 
Холбоотой мэдээ