Шагайн харвааг Алтанширээ сумынхан тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Билгийн улирлын арвандолдугаар жарны шар нохой жилийн сар шинийн баярт зориулсан шагайн харваа хоёрдугаар сарын 10-11-нд Сайншанд хотод болов. Жил бүр зохиогддог тэмцээнд нийслэл Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 25 багийн 220 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тэргүүн байрт Б.Улаанхүү ахлагчтай Алтанширээ сумын “Ахмадын баг”, хоёрдугаар байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн баг, гутгаар байрт Монгол Улсын Дархан мэргэн Ж.Эрдэнэбат ахлагчтай “Бат Хүлэг шанд” ХХК-ийн баг тус тус шалгарчээ.
Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу тамирчид олноор оролцсон нь залуу хойч үе уламжлалт шагайн наадгайг сонирхож, тоглож наадах хүсэл эрмэлзэл нэмэгдсэн байгааа нь сайшаалтай гэж ахмад харваачдын төлөөлөл ярив.
Мөн Дорноговь аймгийн бүх суманд шагайн харвааны баг, клубууд байгуулагджээ. Тэмцээнийг Сайншанд сумын ЗДТГ, Дорноговь аймгийн Шагайн харвааны салбар холбоо хамтран зохион байгууллаа. Нээлтийн үеэр Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар Алтанширээ сумын Шагайн салбар товчооны дарга М.Мөнхтулга, Улаанбадрах сумын багийн ахлагч Ө.Лутбаяр нарыг шагнав.

Х.Эрдэнэбулган