БНХАУ-аас импортолдог цахилгаан эрчим хүч түр саатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-20 11:55:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумд гэрэл цахилгаантай боллоо. Тус аймгийн аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдыг БНХАУ-аас импортын цахилгаан эрчим хүчээр хангагддаг юм. Гэтэл Хятад талаас цахилгаан эрчим хүч тасарч дээрх сумд гэрэл цахилгаангүй болсон.
Энэ үед Хятадын талтай холбогдон цаг үеийн шаардлагатай шийдвэрүүдийг хугацаа алдалгүй гаргаж, “ӨБЦТС” ТӨХК-ийн зүгээс Цахилгаан шугам сүлжээний албаны дарга, цахилгааны инженер, реле хамгаалалтын инженер, 9 монтёр, 2 жолоочтой нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад шуурхай ажиллан, харьяалагдах шугам сүлжээ, тоног төхөөрөмжинд үзлэг хийн тасралтгүй ажилласан байна.

Ийнхүү шуурхай ажилласны үр дүнд дээрх сумд гэрэл цахилгаатай боллоо. Хятад талаас шийдвэр гаргах, шаардлагатай инженер техникийн ажилтан ирэхгүй байх, хугацаа алдах зэрэг хүндрэлтэй асуудлууд их байсан гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Цаашид Хятад улсын цахилгаан эрчим хүчний компанитай харилцан хамааралтай илүү ойлголцож ажиллах, тодорхой түвшинд шийдвэр гаргах, асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ ч мөн хэллээ.

Д.Мишигсүрэн

 


Холбоотой мэдээ