Цагдаагийн газарт ажилладаг гэр бүлийн хосуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 14:26:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн нэрэмжит сарын хүрээнд тус цагдаагийн газарт ажилладаг гэр бүлийн хосуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Цагдаагийн газарт ажилладаг гэр бүлийн хосууд болох тусгай салааны захирагч, цагдаагийн дэд хурандаа Д.Гэрэлт-Од, ГБХХГХУС ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Оюунчимэг, Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяржаргал, мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Эрдэнэцэцэг, эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Ш.Энхболд, саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Туул нарт хүндэтгэл үзүүлж гэр бүлд нь аз жаргал хүслээ. Энэ үеэрээ тухайн гэр бүлүүдэд зориулсан дүрст мэндчилгээг хүргэж, гарын бэлэг гардуулсан байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ