Төрөх үеийн хүндрэлийг эрт оношилж, төрөлтийн хүндрэлээс эх ургийг сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-23 21:20:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох өвчлөлийг эрт илрүүлэх орчин үеийн стандартад хэрэглэж байгаа оношилгооны багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн хүрэлцээг нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг сайжруулах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/ олон улсын байгууллагаас “Нярайн эрчимт эмчилгээ, халдварт өвчнөөс сэргийлэх, эх нярайн эндэгдлээс сэргийлэх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд дарга Гулназ Селиктэй уулзалт хийв.

Манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжих энэхүү төслийн үр дүнд Төрөх үеийн хүндрэлийг эрт оношилж, төрөлтийн хүндрэлээс эх ургийг сэргийлэх, эх нярайд үзүүлэх тусламж сайжирч өвчлөл эндэгдэл буурах, эмнэлгийн ажилчдын мэдлэг, чадвар, хандлага, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах давуу талтай юм.

Дашрамд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 онд статистикт бүртгэгдсэн нийт 2447 эх төрж, жирэмсний эрт илрүүлэлт 77.1 хувь, мэс заслаар төрсөн эх 16.2 хувь, амьгүй төрөлт 1000 төрөлтөнд 4.3 промелл, нярайн эрт үеийн нас баралт 1000 амьд төрөлтөнд 1.6 промилл байгаа нь эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэг эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой юм.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ