"Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ” ХК 2018 оны Спортын наадмаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-23 21:30:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв” болон “Дархан түгээх төв” байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ хувьцаат компани 2018 оны Спортын наадмаа өнөөдөр “Эрчим” спортын ордонд эхлүүллээ.

Тус тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар, билльярд гэсэн таван төрлөөр 3 өдрийн турш үргэлжлэн явагдаж шилдгүүдээ шалгаруулах ажээ.

Спортын наадмын нээлтэд аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, аймгийн Спортын газрын дарга Н.Батлав болон компанийн удирдлагууд тамирчид оролцсон юм.Өнөөдрөөс эхэлсэн тус тэмцээнд 10-н хэсэг цехийн 20 гаруй багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. 

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь нийт 500 орчим ажилчидтай. Ийнхүү энэ оны спортын шилдгүүдээ тодруулахаар эхний өдрийн тэмцээнээ хийлээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ