Өрхийн эрүүл мэндийн төвүүд гурвалсан гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-26 19:46:42
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар Дархан сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай энэ онд хамтран ажиллах гүйцэтгэлийн гурвалсан нэг жилийн хугацаатай гэрээг өнөөдөр байгуулав.

Аймгийн Засаг дарга С.Насанбатэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ: “Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй, тасралтгүй хүргэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах”-ыг анхааруулав.

Дархан сумын хэмжээнд таван өрхийн эмнэлэгт 110 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа ажээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ