"Гэр хороолол" хөдөлгөөний зохион байгуулагчийг баривчлан саатуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-02 13:58:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/Сүхбаатарын талбайд "Гэр хороолол” хөдөлгөөнийхэн өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал зохион байгууллаа. Тус хөдөлгөөнийхэн "Гэр хорооллынхон өнөөдөр газраа барьцаалж зээл авдаг болмоор байна. Гэр хороолол хөгжиж байж улс хөгжинө" гэсэн уриа лоозон барьжээ. 

Гэвч жагсаалын үеэр тус хөдөлгөөний зохион байгуулагч Б.Батсүхийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа баривчлан саатуулжээ. Түүнийг саатуулан баривчилж байгаа талаараа цагдаагийн байгууллагын зүгээс  "Байцаалт авах шаардлагатай" гэсэн боловч тус хөдөлгөөний гишүүд уг үйлдлийг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж "Иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байна" гэсэн байр сууриа илэрхийлэв.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ