Хууль бус ангийн хяналтыг чангатгав

Орон нутагт | Дундговь
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:18:54

Хууль бус ан агнах явдал гарч байгаатай холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран авто зам дагуу хяналт шалгалт явуулж байна.

Өнгөрөгч долоо хоногт Говь- Угтаал сумаас аймгийн төв рүү тарваганы чанасан мах тээвэрлэж явсан автомашиныг саатуулан, хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд ийм байдлаар ойрын өдрүүдэд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх юм байна.

Алба ажлаар яваа нэрийн дор байгууллагын алба хаагчид Говь-Угтаал суманд тарвага агнаж байгаад идэвхтэн байгаль хамгаалагчид баригдсан тохиолдол өнгөрсөн сард гарч байсан бөгөөд ялангуяа Говь-Угтаал сум болон аймгийн тусгай хамгаалалттай Аргийн хад, Хаалган хад зэрэг газар тарвага агнах явдал гарч байгаа тул тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нартай хамтран хяналт шалгалтыг чангатган ажиллаж эхэлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд