Нуурын мөсөнд зоогдсон машиныг татаж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-25 12:15:18

ОБЕГ-ын ойрын өдрүүдийн цаг агаарын сэрэмжлүүлгийг анхааралгүй явснаас болж гол, нуурын мөсөнд машинаа суулгах явдал орон нутагт гарсаар байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан 05-18 ОРО улсын дугаартай “Фуссо” загварын 4.5 тоннын даацтай автомашин нуурын мөсөнд зоогдон осолдох шахжээ.  Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, орон нутгийн иргэд хамтран уг машиныг татан гаргасан байна. Цаашид машинтайгаа гол, нуурын мөсөн дээгүүр явахдаа болгоомж, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ