Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-12 13:05:12
Увс /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээ энэ өглөө боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Увс аймгийн хүчний байгууллагуудын дарга нарыг Аймгийн хүндэт тэмдгээр шагнаж, баяр хүргэлээ. Энэ жилийн зэвсэгт хүчний ойн баяр урьд жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.
Баярын хүрээнд гар бөмбөг, шатар, олс таталт, марш тактикын тэмцээн, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх орондоо захидал бичээрэй” уралдаан гэх мэт 12 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулах юм байна. Одоогоор Увс аймагт дайнд оролцсон гурван ахмад дайчин амьд сэрүүн аж төрж байгаа бөгөөд тэдэнд аймгийн Цэргийн штабаас хүндэтгэл үзүүлж, хүлээн авах арга хэмжээг энэ үеэр зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн жилийн марш тактикын тэмцээнд Баруунтуруун сум дахь Хилийн цэргийн 0311-р ангийнхан тэмцээнд түрүүлж байсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ