Сүхбаатар суманд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-13 23:44:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын ивээл дор Сүхбаатар сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан анх удаагаа Сүхбаатар хотын Манлайлагч эмэгтэйчүүд чуулга уулзалтыг энэ сарын 12-нд амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтанд Сүхбаатар сумын төр төсвийн байгууллагууд, холбоод, аж ахуй нэгж, иргэдийн манлайлал болсон 80 эмэгтэй төлөөлөгч оролцсон байна. Тус уулзалтанд Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга Д.Уранбилэг, Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга Ё.Батзул нар баярын мэндчилгээ дэвшүүлж, оролцогч эмэгтэйчүүдээ  идэвхжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээний үеэр Сүхбаатар сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр гурван эмэгтэйг шагнаж урамшуулжээ. Мөн гар урлалаар бүтээл хийдэг эмэгтэйчүүдийн үзэсгэлэн зохион боллоо. Чуулганы үеэр Сүхбаатар сумын Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийг байгуулах ажил зохион байгуулагдаж, 14 хүн заалнаас нэр дэвшиж 11 хүн тэргүүлэгчээр сонгогджээ. Ингээд Сүхбаатар сумын Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийг даргаар Сүхбаатар сумын Засаг даргын орлогч Д.Ариунжаргал сонгогдлоо. Тэргүүлэгчдэд Д.Төгсзаяа, Д.Чулуунцэцэг, С.Шинэчимэг, Г.Пүрэвмаа,  н.Одгэрэл,  Н.Гантуяа, Ж.Баярмаа, Т.Оюун-Эрдэнэ, н.Оюунгэрэл, н.Өлзийбаяр нар сонгогдсон байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ