Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цахим орчин-Хүүхэд хамгаалал ба хамтын ажиллагаа” уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Тухайн нутаг дэвсгэрт цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газруудын эзэд болон үйлчилгээний ажилтнууд оролцов. Уг арга хэмжээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай “Цахим дондолт”сэдвээр, Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Магвансүрэн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг "Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын талаарх мэдээллийг тус тус өгч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Ж.Батсайхан