Ж.Энх-Амгалан: Шинэ хуулиуд хэрэгжиж эхлэхээр боловсон хүчний асуудал тулгамдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн болсонтой холбогдуулж, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалантай уулзаж зарим асуудлыг тодруулан ярилцлаа.
-Энэ жилийн ХАА-н мэргэжилтнүүдийн зөвлөлгөөний онцлог юу вэ?
-Зөвлөлгөөнд сум орон нутгийн Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, сумдын Тамгын газрын дарга нар оролцлоо. Мөн аймгийн хэмжээний мал эмнэлгийн үйлчилгээний 51 нэгжийн эмч, нийт 130 хүний бүрэлдэхүүнтэй хуран чуулж, 2017 оны ажлаа дүгнэж, 2018 онд хийх зорилго зорилтоо ярилцлаа. Өнгөрсөн онд бид мэдээ тайлангийн үнэн бодит байдалд нэлээд анхаарал тавьж ажилласан бол энэ онд сумдын мэргэжилтнүүдийнхээ ажлыг Тамгын газартай нэлээд нягтруулж ойртуулах зорилго тавьж байна.
Сумдаас ирж байгаа мэдээ мэдээлэл зөв бодитой байх нь их чухал, түүнчлэн төрийн анхан шатанд ажилладаг багийн дарга нарыг ХХАА-н ажилд оролцуулах талаар Тамгын газрын дарга нартайгаа ярилцлаа. Аймгийн ХХААГ өнгөрсөн оны ажлаараа улсад системдээ IV байрт орж урьд жилүүдийнхээс ахисан байгаа. Яамнаас энэ онд хүнс, хөдөө аж ахуйн ажилтнуудын сахилга хариуцлага, бүтээмжийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд бид ХХАА-н сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний заалтууд болон аймгийн энэ оны Үндсэн чиглэлд ХХАА-н талаар орсон заалтууд, ХХААГ-ын гурван албаны гол гол үндсэн зорилтууд, ХХАА-н мэргэжилтнүүдийн хийх ажлуудыг тусгасан гэрээг сумдтайгаа шинээр байгууллаа. Мал эмнэлэг үржлийн үйлчилгээ хүртээмжийг бид орон нутагт сайжруулах хэрэгтэй. Үүний тулд бид нэгдсэн лабораторийн үйлчилгээг нэг цэгээс сумандаа зохион байгуулж ажиллая, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжээд энэ оны зургаадугаар сарын нэгнээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болох гэж байгаа. Гэхдээ ХАА-н салбарын үндсэн чиг бодлогоо барьж ажиллах зорилтуудаа тусгасан.
Мөн малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд нэлээд гарсан учир малын эмч нар, малчдын сахилга хариуцлага хамтын ажиллагааг сайжруулсны үндсэн дээр малын өвчлөлийг бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах, хандлагыг өөрчлөх зэрэг зорилт чиглэлүүдийг гэрээнд тусгаж өгсөн байгаа. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд малаас хүнд халддаг зооноз өвчин нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Жишээ нь боомын халдвар 4-5 дахин, галзуугийн гаралт хоёр дахин, бруцеллёзийн гаралт мөн тодорхой хувиар буурсан амжилтаа энэ онд баталгаажуулах, мал эмнэлгийн үйлчилгээ бол нийгмийн эрүүл мэндэд үйлчлэх ёстой салбар гэсэн өргөн утгаар хэрэгжүүлэх зорилго тавьсан. Мөн малын өсөлт, ашиг шим гэж ярьж байна. Малыг гадагш экспортлох зэрэгт малын эрүүл мэнд хамаатай. Малын тэжээл, арчилгаа, үүлдэр угсааг сайжруулах, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх асуудалд анхаарна. Түүнчлэн энэ онд бид гол анхаарах ажил бол үржлийн чиглэлд Галшар улаан ямааг омог болгон баталгаажуулна. Дадал сумын үхрийг омог болгох судалгаа ангиллын ажлыг хийнэ.
Газар тариалангийн хувьд сүүлийн 2015-2017 оны байгаль цаг уураас шалтгаалан гурван жил дараалан ургац алдсан. Өнгөрсөн онд газар тариалангийн 40 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж 28,1 мянган га-д тариалж 13,8 мянган тн ургац хураан авсан. Өөрөөр хэлбэл үр тариа 19,1 мянган га-с 5,3 мянган тн; рапс 8,3 мянган га-с 557 тн; малын тэжээл 170 га-с 3,1 мянган тн; төмс 249,2 га-с 2,9 мянган тн; хүнсний ногоо 175,7 га-с 2,0 мянган тн-ыг тус тус хураан авлаа.
Аймаг маань үрийн сантай болох зорилгоор Дархан хотын ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйлдвэрлэсэн “Арвин 166” сортын 30 тн элит үрийг худалдан авч, гурван аж ахуйн нэгжид олгон нутагшуулах ажлыг хийсэн. Мөн өнгөрсөн онд тариаланчид маань 21000 га–д уринш хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн дутагдаж буй үрийн асуудлыг улсад болон Тариалан эрхлэх санд тавиад байна.
-Танай салбарын өнгөрсөн оны ажил дүгнэлтээр ямар сумд тэргүүлж, ямар сумд сүүл мушгиад байна?
-Тайлан мэдээг хугацаанд нь өгч байгаа эсэх, хугацаатай албан бичгийн хариу өгсөн байдал гэх мэтийг голлон харгалзаж дүгнэхэд Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин сумд эхний байрыг эзэлсэн бол Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумд хангалтгүй үнэлгээтэй гарсан. Хэрлэн сумын мал эмнэлгүүд тааруу үнэлгээтэй, ялангуяа Өлзийт тосгонд малын эмч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалж малын өвчний голомттой байна.
- Манай аймагт мал аж ахуйн боловсон хүчний хангалт хэр байдаг вэ?
-Өнгөрсөн оны сүүлээр Хөдөө аж ахуйн хоёр гол хууль батлагдсан. Энэ нь Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай гэсэн хуулиуд батлагдлаа. Энэ хоёр том хууль батлагдсанаар мал эмнэлэг үржлийн тасаг гэдэг өнөөдрийн бүтэц бүрэлдэхүүн хоёр хуваагдана. Мал эмнэлгийн тасаг Хөдөө аж ахуйн тасаг болж өргөжнө, сумын мал эмнэлэг үржлийн тасаг Хөдөө аж ахуйн тасаг болж мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэр хүнс хариуцсан мэргэжилтнүүд гэх мэтээр сумынхаа ЗДТГ-т таван мэргэжилтэнтэй болохоор хуульчилсан. Иймээс энэ хууль зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдоод мэргэжилтэн боловсон хүчний хэрэгцээ шаардлага их гарна. Өнөөдрийн байдлаар ч сумд маань мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж чадаагүй байгаа. Ийм учраас ХААИС-д сурч байгаа мэргэжилтэй боловсон хүчнээ судлах, сургах, урамшууллын хөшүүрэг ашиглах зэргээр нэлээд санаачлагатай ажиллах шаардлага тулгарч байна. Түүнчлэн аймгийн ХАА-н мэргэжилтнүүдийг судлаад үзэхэд 130-аад хүн байгаа ч нэлээд дээхэн үед бэлтгэгдсэн, залгамж халаа дутагдалтай болсон байх жишээтэй. Гэтэл сум бүрт 50-60 мянган малд нэг мал зүйч байхаар үржлийн алба ажиллах шаардлагатай.

-Өлзийт тосгонд өвчний голомттой байгаа гэсэн. Энэ үед сумдад хаврын уралдаалга болох сурагтай байна. Энэ талаар мэргэжлийн байгууллагын зүгээс юу гэж үзэж байгаа вэ?
-Энэ жил Өлзийтийн голомтны зэрэгцээ өнгөрсөн онд хийсэн шүлхийн вакцины үйлчилгээний хугацаа дуусч байгаа нөхцөлд хурдан морины уралдаалга хийхээр 4 сумаас мэдэгдэл ирүүлээд байгаа. Тэгэхээр малын өвчин тархахаас сэргийлж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар бид төлөвлөж мэдэгдэл тоот хүргүүлсэн. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч анхаарал хандуулж ажиллахыг уриалж байна.

Д.Одонтунгалаг