Сорилго тэмцээнээс “Цодгор хүү”-д

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 15:00:17

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Уран өрөг” шатар сонирхогчдын клубын нэрэмжит сорилго тэмцээн энэ сарын 22-нд амжилттай болж өндөрлөлөө.

Мандал сумын ЗДТГ-аас шатар сонирхогч хүүхдүүдээ илүү их хөгжүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулсан байна. Уг сорилго тэмцээн нь 5 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд 6 хүртэлх насны ангилалд тэргүүн байрыг Зүүнхараа хотын “Билэг ДБ” сургуулийн И.Энхдаржаа, 7-8 насны ангилалд Мандал ЕББД 1-р сургуулийн Ц.Цанлиг, 9-11 насны ангилалд мөн сургуулийн Б.Тэнүүнжаргал, 12-14 насны ангилалд Зүүнхараа 3-р сургуулийн Б.Арвинболор, 15-18 насны ангилалд Зүүнхараа политехникийн коллежийн Б.Отгонтулга нар тус тус шалгарсан байна.

Эдгээр хүүхдүүд дараагийн тэмцээн болох “Цодгор хүү” аймгийн аваргад оролцохоор дараагийн бэлтгэлдээ гарлаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг  

 

 

Холбоотой мэдээ