Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-15 14:12:47
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн “Элбэг өгөөж” өрхийн эрүүл мэндийн төвөөс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгсөн байна. Тухайлбал, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр тэднээс эрүүл мэндийн боловсролын түвшинг тодорхойлох сорил авсан байна.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд жирэмсний болон төрөхийн хүндрэл сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд нэмэгдэх хандлагатай байгаа аж. Ялангуяа өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаад мэргэжлийн байгууллагынхан анхаарч эхэлжээ. Иймээс “Элбэг өгөөж” өрхийн Эрүүл мэндийн төвөөс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зориулан эрүүл мэндийн хэрэгцээт зөвөлгөө мэдээллийг өгсөн нь үр дүнтэй ажил болсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ