Оюутолгой компани "Эрдэнийн Говь" шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-03-16 20:46:16
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Оюу толгой"-н оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэдэг "Эрдэнийн Говь" шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын арга хэмжээ  долоо дахь жилдээ зохион байгууллаа.

Өнгөрөгч онд тус компани 1146 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 669 нь үндэсний компаниуд аж. Энэ удаагийн “Эрдэнийн Говь” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолд  зургаан номинацид ялагчдыг тодруулав. 

Өмнөговийн Шилдэг ханган нийлүүлэгчээр Ханбогд Тээвэр Ложистик ХХК, Үндэсний Шилдэг ханган нийлүүлэгчээр Мехлопат ХХК, Хүргэлтийн Шилдэг гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгчээр Галба Өртөө ХХК, Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч Шилдэг ханган нийлүүлэгч: Энержи Интернэшнл ХХК, Гүний уурхайн төслийн Шилдэг ханган нийлүүлэгчээр Даян Контракт Майнинг ХХК, Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр ОраМеталл ХХК тус тус шалгарлаа.
Холбоотой мэдээ