"Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна" аянд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-11-25 16:58:22

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг өнөөдөр дэлхий даяар зэрэг эхлүүлж байна.

Жил бүрийн 11 дүгээр сарын 25 буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс Олон улсын хүний эрхийн өдөр болох 12 дугаар сарын 10-ныг дуустал үргэлжилдэг.

Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 22 хүн амиа алдаж, 949 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 79.8 хувиар өсчээ. Нийт 23323 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1113 хэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг аж.

Монгол Улсад "Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна!" уриан дор зохион байгуулж байгаа энэ жилийн аянд төрийн болон төрийн бус, олон улсын нийт 28 байгууллага эв санаагаа илэрхийлэн нэгджээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүчирхийллийн эсрэг таны хийсэн ганц алхам том, жижгээсээ үл хамааран өөрчлөлт бий болгож чадна. Тиймээс “надад хамаагүй” гэсэн аминч хандлагадаа өнөөдрөөс эхлэн цэг тавьж өөрчлөлтийг хамтдаа хийхийг уриалав.

Ж.Болор

Холбоотой мэдээ