Говь-Алтайд хурдан морины уралдааныг тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-20 16:01:10
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд 12 аймаг, 39 сумд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамжийг Говь-Алтай аймгийн Засаг дарга гаргалаа. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэг, 29.1.3-ын “А” дахь заалт, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 4.5.7, 4.5.8 дахь заалт, Улсын онцгой комиссын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны 2 дугаар албан даалгаврыг 1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн энэхүү захирамжийг өчигдөр гаргажээ. 
Уг захирамжийг аймаг, сумдын хурдан морины хороо болон малчин иргэдэд мэдээлэл хүргэн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ