Ойн угтсан цуврал үйл ажиллагаа шагайн харвааны тэмцээнээр эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-20 16:57:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд тус сургуулийн захиргаанаас аймгийн ЕБС-дын багш, ажилчдын дунд "Үндэсний шагайн харваа" тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна.
"Үндэсний шагайн харваа"-ны тэмцээнд найман багийн 80 гаруй харваач, мөн улсын цол зэрэгтэй олон тамирчин оролцжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон энэхүү тэмцээний багийн харвааны төрөлд Э.Сод-эрдэнэ ахлагчтай Спортын БДСургууль тэргүүлж алтан медалийн эзэд боллоо. Мөн тэмцээний цуваа харвааны төрөлд Д.Цэрэнсодном түрүүлжээ.
Ч.Отгоннцэцэг
Холбоотой мэдээ