Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн онцгойгийнхны үйл ажиллагаатай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Нэгдүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр хүүхдүүдэд онцгойгийн машин техник, багаж хэрэгслийг танилцуулснаас гадна гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх 12 нэр төрлийн зурагт хуудсыг тайлбарлан таниулж, аврагч мазаалайн зөвлөмж үзүүлсэн юм. Тус арга хэмжээнд бэлтгэл бүлгийн 36 хүүхэд, хоёр багш, таван эцэг, эх хамрагдлаа.
Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцсан бяцхан хүүхдүүдийн сэтгэл сэргэж, зарим нь том болоод бусдыг аюулаас авран хамгаалдаг гал сөнөөгч болно гэлцэж байв.

Б.Батхүү