“Я люблю русский язык” уралдааныг шүүхээр Тувагийн төлөөлөгчид ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ ба ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болон зохиогддог “Я люблю русский язык” уралдаан энэ өдрүүдэд болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.
“Я люблю русский язык” уралдааны хүрээнд сурагчдын дунд орос дууны тэмцээн, орос хэлний олимпиад, төрийн байгууллагын дарга эрхлэгч нарын дунд Орос хэлээр хэн сайн ярих вэ? зэрэг уралдаан тэмцээн зохиогддог бөгөөд тус тэмцээнийг Тувагийн дээд хурлын төлөөлөгчид шүүж явуулдаг юм.
Тувагийн төлөөлөгчдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Э.Насанбат тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ОХУ-ын Тува улсын дээд хурлын орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ирина Петровна Самойленько ахалж ирсэн байна.
Тэд мөн Улаангом сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь ОХУ-ын Тува улсын Кызыл хотын 12 дугаар дунд сургуультай хамтарч ажиллах гэрээтэй байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кызыл хотын 12 дугаар дунд сургуулийн захирал Лариса Куулар Шангыровна багтсан тул тэрбээр хамтын ажиллагаатай сургуулиараа зочилж байгаа нь энэ аж.

Б.Батхүү