72 иргэн архинаас татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 12:50:32

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 2015 онд "Архигүй жишиг сум" болох  зорилт тавин "Архигүй Тосонцэнгэл" хөтөлбөрийг боловсруулан хурлаараа батлан ажилласны үр дүнд 72 иргэн архинаас татгалзжээ.

Хөтөлбөрийн хүрээнд "Сүүн-тахилт" төрийн бус байгууллагаас явуулсан сургалтанд сайн дураараа 52 иргэн, Баярсайхан эмчтэй "Түм-путина" эмнэлэг дээр явуулсан сургалтанд 7 хүн, сургалтанд хамрагдаагүй сайн дураараа 13 хүн нийт 72 хүн хорт зуршлаас  татгалзаж чадсаныг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээлж байна.

Мөн аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэх уриалга гарган ирээдүй хойч үедээ зөв үлгэр жишээ үзүүлж "Архигүй жишиг сум" болохын төлөө ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ