“Эх дэлхийн цаг"-т Говь-Алтай аймаг долоо дахь жилдээ нэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-24 22:06:59
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн бямба гарагт тохиодог “Эх дэлхийн цаг”-т Говь-Алтай аймаг долоо дахь жилдээ нэгдлээ. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохиосон юм.
Тухайлбал: “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн санхүүжилтээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алтайн баялаг залуус” ТББ хамтран эх дэлхий хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг яруу найргаар илэрхийлэн олон нийт, хүүхэд залуучуудад хүргэх, эх дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Үдшийн гэгээ" яруу найргийн наадмыг анх удаа зохион байгуулаад байна. Энэхүү наадамд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 15 найрагч оролцож оюун билгээ уралдуулсанаас залуу яруу найрагч Т.Мөнх-Амар тэргүүн байрт шалгарлаа. Яруу найргийн наадмын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Эх дэлхийн цаг" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж олны хүртээл болгосон юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ