Боловсролын чанарын шинэчлэл" төслийн тайлант өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-26 12:15:49
Увс /МОНЦАМЭ/. "Боловсролын чанарын шинэчлэл" төсөл, "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн III шатны хэрэгжилтийн тайлант өдөрлөгийг аймгийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Энэ үеэрээ төслийн хүрээнд нэвтрүүлсэн арга туршлага, амжилт ололт, шинэ санаа, шилдэг бүтээлээ олон нийтэд сурталчилсан юм.
Тухайлбал, бага ангийн математик, байгалийн ухаан, монгол хэлний хичээлийн чанарт 5-10 хувийн ахиц амжилт гарч, хүүхдийн ярих илтгэх, төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх, бүтээх, дүрд хувирах чадвар илт дээшилжээ. Тэрчлэн шоо болон оньсон тоглоомоор дамжуулан хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлснээс гадна байгалийн ухааны туршилттай хичээлийн тоо нэмэгджээ.
Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд Байгалийн ухааны 5, монгол хэлний 3, зан заншлын 2 кабинет байгуулж, сургалтын орчинг бүрдүүлсэн байна. Өмнө нь төслийн үйл ажиллагаа сургуулийн түвшинд явагддаг байсан бол энэ удаад бүс, аймгийн хэмжээний багшийн хөгжил, хүүхдийн хөгжил рүү хандсан олон нийтийн оролцоонд тулгуурласан ажлуудыг их хийжээ. Жишээлбэл, сургалтын орчин бүрдүүлэхэд аймгийн хэмжээнд 10 орчим сая төгрөгийг эцэг эхийн хандив тусламжаар босгосон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ