Гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилтад идэвхтэй хамрагдахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-27 16:31:46
Увс /МОНЦАМЭ/. Жил бүр улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилт хийдэг. Энэхүү ажил энэ сарын 29-нд болох тул аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг аймгийн ОБГ-аас уриаллаа.
“Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гэнэтийн гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагатай зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ хүрээнд албан байгууллагууд зарлан мэдээллийн дохиогоор тус өдөр аранзны бэлтгэлээ хангаж төв талбайд гамшгийн үеийн бэлтгэл сургуулилтанд хамрагдана” хэмээн аймгийн ОБГ-ын ажилтан Л.Долгормаа хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ