Түргэн, Өлгий сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-28 18:57:23
Увс /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Түргэн, Өлгий сумдын Эрүүл мэндийн төвүүдэд УАЗ фургон автомашин хүлээлгэн өгсөн байна.
Тус Эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч эмч болон жолооч нар ийнхүү Улаанбаатар хотноо өөрийн биеэр очиж Засгийн газраас олгосон түргэн тусламжийн автомашинаа гардаж авчээ.
Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд түргэн тусламжийн машин нэн шаардлагатай байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус сумдын ард иргэд талархаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ