Хоёр талын худалдааг хэвийн болгохыг АНУ-д уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-02 11:24:17
БЭЭЖИН. /ТАСС/. Ган болон хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулах шийдвэрийг цуцалж, хоёр талын худалдааг яриа хэлэлцээ хийх замаар аль болох хурдан хугацаанд хэвийн болгохыг Хятад улс АНУ-д уриалсан тухай БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.

“Хоёр улсын худалдааг эргээд хэвийн болгохын тулд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн арга хэмжээгээ АНУ аль болох хурдан хугацаанд цуцална гэж найдаж байна. Хятад болон АНУ нь дэлхийн томоохон эдийн засагтай улсууд бөгөөд хоёр улс хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт юм. Талууд яриа хэлэлцээ хийх замаар бүх асуудлыг бүрэн хэмжээнд зохицуулах ёстой” хэмээн уг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
 
АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан тухай Хятад улсын Сангийн яам өмнө нь мэдэгдсэн билээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ