Машин онхолдсоноос нэг хүн нас барж 4 хүн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-02 18:35:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөн зохицуулах, хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд "T.Pruis-30" маркийн автомашиныг иргэн Б нь хулгайлсан байсныг, иргэн Б нь автомашины хос толь хулгайлан зарж борлуулж байсныг, мөн иргэн Б-н гар утсыг М нь хулгайлж байсан үйлдлүүдийг шуурхай илрүүлж харьяа газар, хэлтэст шилжүүлэн шалгуулж эхлэв. Булган аймгийн Рашаант сумын нутаг “Алтан зам” цайны газрын урд замд "H.Sonata-6" маркийн автомашин онхолдож зорчигч 41 настай П-н амь нас хохирч, 4 хүн  хүндээр гэмтсэн хэрэг гарч одоогоор аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгаж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ