Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-04 23:57:35
Хэнтий /МОНЦАМЭ/  Өнөөдөр Хэнтий аймгийн нийт нутгаар болон ихэнх нутгаар өдөртөө ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орно.

Салхи зүүн хойноос секундэд 16-18 метр, зарим үед секундэд 28-30 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ.

Иймд малчид, тээвэрчид, ард иргэд та бүхэн болзошгүй байгалийн гамшгаас өөрийн амь нас эд хөрөнгөө хамгаалж, дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байхыг Хэнтий аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ