Улаангом сумын хоёрдугаар багт цэцэрлэг барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хоёрдугаар багаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Б.Одгэрэл энэ амралтын өдрүүдээр багийнхаа малчдаар явж хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Энэ үеэр тэрбээр 2018-2019 онд тус багт хийгдэх ажлуудыг танилцуулсан юм. Тухайлбал, ирэх жил тус багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдах юм байна. Мөн төлөөлөгч Б.Одгэрэл өөрийнхөө хөрөнгөөр энэ ондоо багтаж багийн төв барихаар болжээ. Тэгэхдээ Юнителийн сүлжээг тус баг руу татах аж. Улаангом сумын Хоёрдугаар багт өнтэй сайхан хавар болж, мал төллөлт 80 гаруй хувьтай хэвийн үргэлжилж байна хэмээн малчид энэ үеэр хэлж байв.
Улаангом сумын 12 багаас найм, хоёрдугаар багууд хөдөөгийн баг юм.

Б.Батхүү