“Шилдэг эрх бүхий албан тушаалтан”-г шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-10 22:55:20
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран тус аймаг дахь зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагуудын дунд “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Уралдааны нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Н.Мөнхчимэг, хоёругаар байранд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Баянзул, гуравдугаар байранд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Д.Сугаржав, тусгай байранд Гадаадын иргэн харъяатын асуудал хариуцсан төлөөлөгч  Д.Дэлэг нар шалгарсан байна.

Уралдаанаас шилдэг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг шалгаруулж, загвар материал болгон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн аж.
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ