Хятад улсын гадаад хэргийн сайд Ван И Японд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-17-нд Япон улсад албан ёсны айлчлал хийнэ хэмээн тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.
Айчлалын үеэр Ван И Японы гадаад хэргийн сайд Тара Конотой хамт Хятад-Японы эдийн засгийн дээд түвшний дөрөв дэх яриа хэлэлцээнд оролцох аж.
“Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцан итгэлцлийн түвшинг нэмэгдүүлж, зөвшилцөлд хүргэх, Хятад-Японы харилцааг сайжруулах хандлагыг бэхжүүлнэ гэж бид найдаж байна” хэмээн Хятадын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

Э.Аянзаяа